Piczo

Log in!
Stay Signed In
Do you want to access your site more quickly on this computer? Check this box, and your username and password will be remembered for two weeks. Click logout to turn this off.

Stay Safe
Do not check this box if you are using a public computer. You don't want anyone seeing your personal info or messing with your site.
Ok, I got it
My Friends's Site
6888 hits
Хандалт:
Recklam
Сурталчилгаа

widget
            МинийХамгийнСүүлдХийсэнЗураг
http://www.GoodGuyS.TK
Кино шиг дурсамжтай анхны хайраа би хэзээ ч мартахгүй ээ!
          Арван жилээ гэж хүний амьдралын салшгүй дурсамжтай сайхан үе байж билээ. |Эргэж бодох бодол|д минь сурагч нас минь яг л кино шиг эргэлдсээр. Тэртээ 5 гаруй жилийн өмнө олон олон аавын хүү, ээжийн охидууд бужигнасан тэр |намрын халуун өдрүүд|эд энэ түүх эхэлсэнсэн.


Амьдралд хөл тавин орж буй эгэл |түмний нэг| миний хувьд   тэр намар үнэхээр |мартагдашгүй намар| байсан юм.

Хорвоо гэдэг уужим, амьдрал өөрөө баян болхоор эрдмийн |алтан өргөө|нд тохой нийлүүлэн суусан үеийн олон залуустай нөхөрлөж байж билээ. Санаа нийлсэн сайхан найзуудтай ч байлаа. Ёстой л |гарын таван хуруу| гэж бид хэдийг хэлэх байсан биз. Хичээлээ хийсэн ч хамт, наргиж цэнгэсэн ч бас хамтдаа. Харин хичээлээ хаяа тасалдаг байсан тул багшийн хувьд бид |ховор хүмүүс| байлаа.

Нэг л сайхан |өглөө| би сургуулийнхаа нэгэн үзэсгэлэнт охинд өөрийн эрхгүй сэтгэл алдарсанаа мэдлээ. Тэр охины гуалиг бие, сул асгарсан шаргалхан үс нь |тунгалаг тамир|ын долгио мэт, янзаган алаг нүд, янагийн улаан уруул нь |эх бүрдийн домог| мэт. Харин түүнд дурласан миний зүрхийг хэрвээ   зүрхний бичлэгийн аппаратаар хардагсан бол |сувраган цэнхэр уулс|ын орой шиг л арзайсан юм харагдах байсан биз ээ. Ийм сайхан охиныг өөрийн |хань| болгоод нэгэн сайхан |өнөр бүл|ийг нэмэх хүсэл |гэрлэж амжаагүй яваа| жирийн нэгэн |нийслэл хүү| миний хувьд байлгүй л яахав. Би уг нь түүнийг 6-р ангид байхдаа анх харж байсан юм. Гэхдээ бидний хувьд ямар нэгэн харьцаа байгаагүй зүгээр л |хүний сайхан сэтгэл|ээр харж явдаг байлаа.

Яах учираа олохгүй би бээр энэ талаар ангийн найзууддаа ярьлаа. Тэд ч надад зөндөө их зөвлөгөө өглөө. Зөндөө их зөвлөгөө сонссоны эцэст би өөрийгөө зоригжууллаа ”|мөнх тэнгэрийн хүчин дор| эр хүн зоригтой байх хэрэгтэй” тийм болхоор шууд очоод өөрийгөө хэлэх нь зүйтэй юм гэсэн дүгнэлтэнд хүрэв. Тэгээд маргааш нь худлаагаасаа баавартай царай гарган, |гарьд магнай| алхалтаар алхсаар түүн дээр очсон юм. Гэтэл хэлэх гэж бэлдсэн үгс минь түүний том хар нүдэнд ховсдуулаад |говийн зэрэглээ| шиг замхараад одлоо. Үгээ мартсан хүн чинь бандсандаа хэсэг зогсож байснаа өөрөө ч мэдэлгүй |би чамд хайртай| гээд хэлчихдэг байгаа. Хэлсэн үгэндээ ичээд ч тэр үү хэлсэн үгнийхээ хариуг нь ч сонсохгүй шууд орцных нь хаалгаар шурт гээл гараад явчлаа. Ичсэн хүн хүн ална гээчээр |ардын элч|ийн Дарьбазар шиг минчүүрсэн царай гаргаал, |үер| мэт ихээр урсах хөлсөө ханцуйгаараа арчин замдаа тааралдсан хүмүүсийг дайрчих шахаал гарч гүйсэнсэн. Хамгийн түрүүнд тааралдсан таксинд суугаад харьж явахад бүтэлгүй учирлыг минь сануулах шиг |моторын дуу| хүнгэнэ.

|Нүгэл буян| ээлжилсэн энэ хорвоо дээр бүтээгүй хайр нь бүтсэн хайраасаа олон байдаг бизээ. Миний хайр ч бас бүтээгүй юм. Тийм болхоор энэ дурлал миний амьдарлын |мартагдсан дууль| болж үлдсэндээ. Тухайн үед би дэмий л өөрийгөө тайвшруулж “|ээ дээ энэ хүүхнүүд үү|” гэж бодхоос өөр юм хийж чадсангүй. Сурагч насны минь нэгээхэн түүх нэг иймэрхүү. Ер нь арван жил гэдэг маш олон адал явдалаар дүүрэн байдаг болхоор зөвхөн нэгхэн хэсгийг нь л бичлээ.

Агуу их амьдралаа минь би |таньруу нүүж явна|. Таньруу чиглэсэн их нүүдлийн эхлэл болсон сурагч насны дурсамжтай бүхнээ |бид мартахгүй| ээ.
Миний сайт-аар зочилсонд маш их баярлалаа!